Өгийнуурын түвшин багасаж, Орхон гол тасрах нь
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЦэнхэр сумын Харгуй, Шийрт, Буданттээл, Өлт, Өлзийтээлийн голын хөндийгээс алт олборлосны уршгаар Өгийнуурын түвшин багасаж, хөгшин Орхон гол тасарсан гэж “Цэнхэр нутгийн дуудлага ” хөдөлгөөний тэргүүн мэдэгдэв.
Өнөөдөр Ихтамир сумын Мөнгөтийн мөнгөний орд руу хятад иргэд орсон сурагтай. Сүүлгүй “чоно”, сүүлтэйгээсээ бэрх хэмээн малчид ярьж байна. Цэнхэр сумын алт, Өндөр-Улааны уран, Ихтамир сумын Мөнгөтийн орд, Өлзийт сумын Төмөртэйн орд гээд хөрсөн дороо эрэднэс хадгалж буй газар орон бүрт хөрсийг нь онгичиж сүйтгэж байгааг малчид халаглан ярьж байна.
Л.Булган
Сэтгэгдлүүд