Галын аюулаас дөрвөн хүүхдийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-16 11:00:27

Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь  нэгдүгээр хорооллын 11 дүгээр байрны 10 дугаар орцны нэг давхрын айлд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын 101 утсанд өнгөрсөн пүрэв гарагт  ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгчид очиход иргэн С-ын гал зуухны өрөөнд тавилга, эд зүйл шатаж байсныг унтраажээ. 62 настай эрэгтэйн баруун гарын шуу хэсгээр, 32 настай эмэгтэйн баруун гар шуу хэсгээр тус тус түлэгдэж, дөрвөн давхрын айлын 6-13 насны 4 хүүхэд гал түймрийн утаанд хордож угаартсан байсныг онцгойн аврагчид аварчээ. Хүүхдүүдийн амь насыг ийнхүү аварч, эмнэлгийн байгууллагад шуурхай хүлээлгэн өгсөн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ