Сургуулийн эргүүл хийх эцэг, эх дөрөв болж нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-16 11:41:21

"School police" хөтөлбөрийн хүрээнд эцэг эхийн ажиллах журамд өөрчлөлт оруулав.

Өнгөрсөн жилүүдэд сургуулийн орчинд ердөө эцэг, эхийн төлөөлөл 2 хүн жижүүр хийдэг байсан бол одоо шинэ журмаар өдөрт 4 эцэг, эх жижүүрлэхээр болов. Сургуулийн орчинд хоёр хүн хүрэлцдэгүй байв. Ийнхүү жижүүр нэмснээр хоёр нь сургуулийн үүд, орчны талбайг хянах бол нөгөө хоёр нь замын уулзвар, гудамжны булан зэргийг хянах аж. Ингэснээр хүүхдүүд гар  утсаа булаалгах, дээрэмдүүлэх, зодуулах зэрэг асуудлаас хамгаалахад дөхөмтэй. Мөн сургуулийн цагдаагаар ажиллах эцэг эхэд ажлын газраас нь заавал чөлөө олгох ёстой. Хэрэв ажлын газар нь чөлөө олгохгүй байх, чөлөө авсан эцэг эх сургуулийн орчинд ажиллаагүй бол хариуцлага тооцох ажээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ