Япон Монголын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-14 17:35:45
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Нидерланд улсын нийслэл Амстердам хотод 2017 оны 11 дүгээр сард JCI Дэлхийн чуулган болсон байна. Энэхүү чуулганы үеэр JCI Дархан салбар, Япон улсын JCI Саппоро салбарууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд өнөөдөр Япон улсын Саппоро дахь Монгол улсын өргөмжит консулын зөвлөх, Хоккайдо Монголын эдийн засгийн солилцоог дэмжих хорооны нарийн бичгийн дарга Такэда Осамү аймгийн Засаг даргатай уулзалт хийлээ.

Уулзалтын үр дүнд цаашид залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлж ах дүү хотууд болох тал дээр хамтран ажиллахаар болсон байна. Мөн “Саппоро” бизнес уулзалтыг 2018 оны 02 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Япон улсын Хоккайда мужад зохион явуулахаар болжээ.
Тус уулзалтад оролцохыг хүссэн бизнес эрхлэгчид Дархан-Уул аймаг дахь JCI Дархан салбартай холбогдон мэдээлэл авах боломжтой юм. Дархан-Уул аймгийн тухайд залуусын сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх, бизнес эрхлэгчдийн гадаад харилцааг өргөжүүлэхэд  түлхүү анхаарсаар ирсэн. Түүний нэг нь жишээ нь өнөөдрийн уулзалт байлаа.

Энэ жилийн хувьд Тайваньд 20 гаруй залуу суралцаж байгаа бол бизнес эрхлэгчид рүү хандсан уулзалт бүрийг ах дүү болон хамтын ажиллагаатай улс орнуудын төлөөлөлтэй уулзах бүртээ хийдэг ажээ. Ирэх жил Япон улсад зохион байгуулагдах тус уулзалтаар Япон улсад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бизнес эрхлэгчдийг судлах, харилцан тохиролцох, дэмжих боломжийг нээх болно гэж талууд онцоллоо.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ