Сумын төвүүдийг нэгдсэн халаалтад холбох төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Сумын төвийн нэгдсэн халаалтын шугам сүлжээ байгуулах” төсөл энэ онд Увс аймгийн есөн суманд хэрэгжиж байна.
Ингэхдээ аймгийн ИТХ-аас орон нутгийн компаниудтай концессын гэрээ байгуулан гүйцэтгүүлж байгаа юм.
Сумын төвийн нэгдсэн халаалтын шугам сүлжээ байгуулах ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 100 хувь өөрийн хөрөнгөөр Концессын зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах төрлөөр хэрэгжүүлж ашиглалтын үйл ажиллагааг хариуцан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байгаагаараа энэхүү төсөл давуу талтай болжээ. Ямартай ч төсөл хэрэгжиж байгаа Тэс, Бөхмөрөн, Тариалан, Баруунтуруун, Хяргас, Өмнөговь, Ховд, Наранбулаг, Зүүнговь сумдын хувьд нэгдсэн халаалтад холбогдсоноор агаарын бохирдол багасч, ард иргэд ая тухтай орчинд төрийн үйлчилгээг хүртэх боломж бүрдсэн байна.
Төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, сум суурин газрын дулаан хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, ойн нөөцийг хамгаалах зорилгоор “Сумын төвийн нэгдсэн халаалтын шугам сүлжээ байгуулах” төслийг 2014 оноос Увс аймагт хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 2014-2016 онд энэхүү төсөл нь зургаан суманд хэрэгжсэн байна.

Б.Батхүү