Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэгсдэд эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. "Иргэдээ сонсох иргэндээ үйлчлэх" сарын аяны хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд өчигдөр ажиллалаа. Энэ үеэр 90-ээд иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ авч, 30 гаруй иргэн сэтгэл ханамжийн судалгаа өгч, 15 иргэн даатгалаар хөнгөлөлттэй олгогддог эм, ВС вирусийн эрт илрүүлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл авсан байна.
Мөн хоёр иргэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эмчилгээ үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа бичгээр илэрхийлсэн бол 14 иргэн бусад эрүүл мэндийн байгууллага, хамт олны эмчилгээ үйлчилгээний талаар санал бодлоо илэрхийлжээ. Тэрчлэн 40-өөд иргэн артерийн даралтаа үзүүлж, өндөр жингээ хэмжүүлж зөвлөгөө авсан байна. Ийнхүү Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр тухайн өдөр үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөн хүртлээ.

Б.Батхүү