"Гэр бүл төлөвлөлт", "Би гэж хэн бэ" лекц уншив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 15:24:48

Энэ сарын 17-20-нд Цэцэрлэг хотноо “Дэлхийн зөн ” ОУБ-ын ОНХХ болон аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран Улаанбаатар их сургуулийн багш гэр бүл судлаач доктор Т.Намжилыг урьж “Гэр бүл төлөвлөлт”, “Би гэж хэн бэ?”, “Үе тэнгийнхний харилцаа” сэдвээр лекц уншуулав.

Энэ арга хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, ЕБС, МСҮТ-үүдийн 300 орчим багш ажилчид, хүүхэд гэр бүлтэй ажилладаг цагдаа эрүүл мэнд спорт соёл урлагийн байгууллагуудийн 40 албан хаагч, төрийн бус байгууллага болон Эрдэнэбулган сумын багуудын 400 иргэн хамрагдлаа.

“Хүүхэд гэр бүлтэй харилцах арга зүй, үгэн харилцаа, гэр бүлийн үнэ цэнэ, эхнэр нөхрийн үүрэг хариуцлагыг хөндөж ” тавьсан. Энэхүү лекцийн үр дүнд гэр бүлийн чиглэлээр ажилладаг байгууллагууд багаар ажиллаж зорилтот бүлгийг сонгож сургалт нөлөөллийн арга хэмжээг үе шаттайгаар хийхээр зөвшилцөлд хүрлээ гэж ТЗМТ-ийн ахлах мэргэжилтэн Г.Сумъяабаатар ярьлаа.

Л.Булган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд