Мотоцикльтой залуусыг сургалтад хамруулж үнэмлэхжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанд тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад А.Эрдэнэзул Орон нутагт мотоциклийн хулгайн гэмт хэрэг, мотоцикольтой холбоотой үйлдэгдсэн зам тээврийн осол нэмэгдэж байгаа учраас мотоцикольтой залуусыг үнэмлэхжүүлэх шаардлагатай гэсэн санал орууллаа.
Сүүлийн үед хэн дуртай нь хүүхэддээ мотоцикль авч өгч малаа хариулуулдаг болсон гэнэ. Замын хөдөлгөөний ямар ч мэдлэггүй залуус хөдөлгөөнд оролцсоны улмаас өөрөө болон өрөөлийг хохироож байгаа тул энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй зөвлөлийн гишүүд хэлж байв. Хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцээд мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох, цаашид багийн дарга нарт үүрэг чиглэл өгч бүртгэлжүүлэх, мотоцикль худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах ажиллагааг өөр хэлбэрт оруулах, ирэх онд сумдад бүсчлэн “А” эрхийн сургалтыг авто сургуулиудтай хамтран зохион байгуулахаар боллоо. Мөн улсын үзлэг тооллогын үед мотоциклийг дугааржуулах ажлыг чанартай зохион байгуулах үүрэг даалгаварыг аймгийн Засаг дарга Л.Ганболд өглөө.

Б.Гантуяа