Ахмадуудад аэробик зааж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас Геронтологийн үндэсний төвтэй хамтран ахмадуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтанд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотоос мэргэжлийн хоёр багшийг урьж ирүүлсэн байна.
Энэ хүрээнд "Жавхаат хэмнэл" аэробик дасгалын сургагч багш бэлтгэх, "Эрүүл насжилт, настны эрүүл мэнд" үндэсний хэрэгжилтийг үнэлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн настны кабинетийн үйл ажиллагааг үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ахмад настангуудад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийх зэрэг ажлыг амжуулах аж.
Өнөөдрөөс "Жавхаат хэмнэл" дасгалын сургалт аймгийн Эрүүл мэндийн газар дээр эхэлсэн бөгөөд таван хоногийн турш үргэлжлэх юм байна. “Жавхаат хэмнэл” аэробикээр хичээллэхийг хүссэн ахмадуудад тус сургалтын үүд хаалга нээлттэй байна.

Б.Батхүү