"Ард нийтийн хурал" боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-16 17:35:12

Хөдөлмөрийн үндэсний намаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар “Ард нийтийн хурал”-ыг өнөөдөр зохион байгууллаа. 

Тус хуралд оролцогчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал “УИХ өөрийн бүрэн эрхийг өргөтгөх төсөл санаачилсан нь шууд хууль зөрчсөн үйлдэл”, “Хуулийн төслийн хэлэлцүүлэг хангалтгүй, муу байгаа”, “Абсолют эрх мэдэлт парламент үүcгэх аюулт төслийг бидэнд тулгаж байна. Бүр хариуцлага хүлээдэггүй УИХ болох гэж байна” гэх мэт санал хэлж байв. 
Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил илтгэлдээ “Улс төрийн цэвэр орчинд олноороо зөвшилцөж баталсан Үндсэн Хуулийг эрх мэдлийн амтанд орсон цөөн улс төрчдөөр өөрчлүүлэхгүй" гээд Үндсэн хуулийг өөрчлөх нь Монгол орны хувьд нөхөж болзошгүй том гарз, эрсдэл авчирна гэв. 
Хуралд оролцогчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа олон нийт болон улс төрийн нам бүлэглэлүүдийн саналыг тусгаж, зөвшилцөхийг уриалав. 
 

Н.Туяа 

 

Холбоотой мэдээ