НӨАТ урамшууллын систем ашиглалт 30 хувиар өсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-21 19:02:29
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ онд 391 ААН, иргэн шинээр цахим төлбөрийн баримтын системд холбогджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус аймгийн Татварын хэлтсээс НӨАТ-ын нэгдсэн системд холбогдон иргэдэд төлбөрийн баримтаар үйлчлэх талаар аж ахуйн нэгж байгууллагад дуудах мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэн ажиллажээ.
НӨАТ-ын урамшууллын системд холбогдсон байдлаар авч үзэхэд нэг км радиуст холбогдсон аж ахуй нэгжийн тоогоор Орхон, Дархан-Уул аймгийн дараа Дорнод аймаг жагсаж байна. Мөн 10 удаагийн НӨАТУС-ын сугалааны тохирлоос тус аймагт 1684 азтан тодорч, нийт азтаны тоогоор улсын хэмжээнд Дархан-Уул аймгийн дараа явж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ