Сайншандын тавдугаар сургууль спорт талбайтай боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:43:24

Байгуулагдаад хоёр жил болж байгаа Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургууль гаднах тохижилтдоо анхаарч  шинээр авто машины зогсоол болон гүйлтийн зурвас,  сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн цогц талбайг байгуулж 11 дүгээр сарын 11-нд ашиглалтад орууллаа.

Энэхүү талбайг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Их Түмэн-Эрдэнэ” групп хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэн өгсөн юм. Шинэ талбайн нээлтэд зориулж ерөнхий боловсролын сургуулиудын  сурагчдын зургаан багийн нөхөрсөг тоглолт  болсноос Сайншанд сумын I сургууль тэргүүн байрт, удаах байрт тавдугаар сургууль, гутгаар байрт II сургуулийн баг шалгарав.

Дашрамд дурдахад  тус сургууль нь аймгийн хичээл төрлийн олимпиад, аймгийн хүүхдийн “Яргуй” наадамд амжилттай оролцсон,  сургуулийнхаа  сургалтын орчин, чанарт ихээхэн анхаарал хандуулж аймаг, улсад зохиогддог олон арван уралдаан тэмцээнд магнайлан оролцож буй бүтээлч  сургууль   аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ