Энхийг сахиулах үүргээ цагдаагийн албан хаагчид нэр хүндтэй гүйцэтгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь 2016 оны 11 дүгээр сараас Цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн чиг үүргээ гүйцэтгэж, албаны нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай гүйцэтгээд 11 дүгээр сарын 30-нд буюу өчигдөр эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авлаа гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Ж.Батсайхан