МУИС-ийн баг тамирчид ОХУ-ыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-11-17 14:09:59

Дорнод Сибирийн аварга шалгаруулах аэробек, гимнастикийн тэмцээн энэ сарын 16-19-нд ОХУ-ын Эрхүү хотод болно.

Энэ тэмцээнд Монголын баг тамирчид 2010 оноос эхлэн оролцож байгаа. Найм дахь жилдээ тус тэмцээнд оролцохоор Монголоос 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хойд хөршийг зорилоо.

Шүүгчээр Олон улсын шүүгч, МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, Олон улсын шүүгч Б.Оюун, Д.Түмэнтөгс нар ажиллах юм.

Энэхүү тэмцээн нь ирэх сарын 16-нд Вьетнамын Хо Ши Мин хотод болох аэробек гимнастикийн ААШТ-yий томоохон сорилт болж буйгаараа онцлогтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ