Нэг өдөрт дөрвөн хүн осгож нас барсан ноцтой хэрэг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-01 15:02:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 05:00 цагаас арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 05:00 цагийн хооронд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас  нийт 1702 мэдээлэл шалгагдсан байна. Үүнээс гэмт хэргийн 150, зөрчлийн 1222, согтуугийн 100, зам тээврийн  ослын 330, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 86-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж эхлэв. Гэмт хэрэг зөрчилтэй дуудлагаас хамгийн ноцтой нь нэг өдрийн дотор нийтдээ дөрвөн хүн осгосон байдалтай нас баржээ.
Хөвсгөл аймгийн “Цэцэрлэг сум зургадугаар баг Амтайханы хөндий гэдэг газар Хөвсгөл аймгийн харъяат эрэгтэй 47 настай Б нь “Toyota Cami” автомашиныхаа хажууд осгосон байдалтай нас барсан” байдалтай олдсон байна. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ГССҮТ-д осгосон хүн ЯТТ-ын 103-аар хүргэгдэн ирж хэвтлээ” гэсэн мэдээллээр  цагдаагийн байгууллага шалгахад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд суух эрэгтэй 29 настай  Ц нь гар, хөл осгосон байдалтай хүргэгдэн хэвтэн эмчлэгдэж байгааг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж  байна.        Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “ГССҮТөвийн “Эрчимт эмчилгээний тасаг”-т өнгөрөгч  сарын 27-нд ЯТТ-ын 103-аар хүргэгдэн ирж эмчлэгдэж байсан хүн нас барсан” гэсэн мэдээллийг мөн шалгахад тус дүүргийн 18 хороонд суух эрэгтэй 68 настай Г нь хашаанаадаа осгосон байдалтай олджээ. Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Замчины гудамжинд согтуу хүн хэвтэж байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус дүүргийн хоёрдугаар хороонд суух эрэгтэй 57 настай Б нь осгосон байдалтай нас барсан  байв. Эдгээр хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ