Тэргүүний уншигч "Д.Нацагдорж тэмдэгтэн" анги шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-01 16:14:27
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ном”, “Оюунлаг Дарханчууд” дэд хөтөлбөрүүдийг ЕБС-иуд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүний хүрээнд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн намтар уран бүтээлийг уншиж, судлан товч тэмдэглэл, бяцхан ном хийж, анги хамт олноороо урлагийн үзлэг, уран уншлага, номын баярын арга хэмжээнд идэвхтэй оролцож, нийтийн номын сангийн байнгын уншигч болж “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналын болзлыг хангасан Б.Нямгэрэл багштай Оюуны Ирээдүй Цогцолбор сургуулийн 3-4 дүгээр бүлгийн хамт олонд үнэмлэх, тэмдэг олгожээ.

 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ