Йемений Ерөнхийлөгч эх орондоо эргэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-17 15:12:20

АДЕН. /France-Press/. Саудын Арави руу зугтан гарсан Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади тус улсын Аден хотод ирсэн байна.

Аден хотод ирснийхээ дараа Хади босогчдын эзлэн авсан Таиз муж руу хийх давшилтыг “хянахаар” ерөнхийлөгчийн ордныг зорьжээ. Саудын Арави тэргүүтэй Арабын орнуудын эвсэл болон Засгийн газарт үнэнч хүчин Йемений зүүн өмнөд нутагт оршдог Таиз мужид шиит босогчдын эсрэг даваа гарагт ажиллагаа явуулж эхэлсэн тухай урьд нь мэдээлсэн байна.

Йемений Ерөнхийлөгч улс оронд нь гуравдугаар сарын сүүлээр мөргөлдөөн эхэлснээс хойш эх орондоо хоёр дахь удаагаа ирж байгаа аж. Тэрбээр Йеменд хэр удах нь эсвэл түүнийг Эр-Риядаас эх орондоо бүрмөсөн буцаж ирсэн гэж үзэж болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ