"Хамгаалах бүс" аян энэ сарын турш үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-05 11:38:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлгөөнд оролцогчдыг аюулгүй, ая тухтай хөдөлгөөнд оролцох нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшүүлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Хамгаалах бүс” аяныг 2017 оны 12 дугаар сард эхлүүлэв.
2017 оны эхний 11-н сарын байдлаар Зам тээврийн ослоор нийт 469 хүний амь нас хохирч, үүнээс 189 нь тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа эрсэдсэн хэмээн ЗЦА-аас мэдээлэв. Энэ төрлийн зөрчлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас гудамж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид, түүнчлэн улсын болон орон нутгийн автозамд хөдөлгөөнд оролцогчдын хамгаалах бүсийн хэрэглээ, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бууруулах, иргэд хөдөлгөөнд оролцогчдыг аюулгүй, ая тухтай хөдөлгөөнд оролцох нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглүүлж хэвшүүлэх зорилгоор “Хамгаалах бүс” аян сарын турш үргэлжилнэ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ