Агаарын бохирдлын эсрэг Засгийн газраас хийсэн ажлын дүнг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд эхэлж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдах бөгөөд Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай, Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэнэ.
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тус байнгын хорооны энэ оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тайланг сонсохоор товложээ.
Б.Туул