Оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослоор 469 хүний амь хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-06 15:24:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ оны эхний 11 сарын байдлаар Зам тээврийн ослоор нийт 469 хүний амь нас хохирч, үүнээс 189 нь тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа амь нас нь эрсэдсэн гэх мэдээг ЗЦА-наас мэдээллээ.
Энэ төрлийн зөрчлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас гудамж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид, түүнчлэн улсын болон орон нутгийн автозамд хөдөлгөөнд оролцогчдын хамгаалах бүсний хэрэглээ, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бууруулах, иргэд хөдөлгөөнд оролцогчдыг аюулгүй, ая тухтай хөдөлгөөнд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглүүлж хэвшүүлэх зорилгоор Монгол улсын хэмжээнд “Хамгаалах бүс” аяныг арванхоёрдугаар сард зохион байгуулж байна гэдгтйг ч Замын цагдаагийн албанаас мэдээлснийг бид өмнө мэдээлсэн. Энэ аянаар авто машин хэрэглэгчид хамгаалах бүс хэрэглэх явдал сайжирч байна гэж тус албаныхан онцлов.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ