Байнгын хороод сайд нарын томилгоог хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-08 10:03:48

УИХ-ын зургаан байнгын хороо өнөөдөр хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчилэн тавьсан хориг болон Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт Төрийн ордны "А" танхимд хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчилэн тавьсан хоригийг хэлэлцэнэ. Төсвийн байнгын хороо 09.00 цагт "Б" танхимд хуралдаж, Сангийн сайдыг томилох тухай, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10.00 цагт “В” танхимд хуралдаж, Хөдөлмөрийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт “Б” танхимд хуралдаж, Зам тээврийн болон Барилга хот байгуулалтын сайдыг томилох асуудлыг хэлэлцэх бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.30 цагт “Г” танхимд болж, БОНХАЖ-ын сайдыг томилох тухай хэлэлцэнэ.

Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.30 цагт “А” эхэлж, Шадар сайдыг томилох тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд