Орон нутгийн замд ноцтой осол гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-08 14:21:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Орон нутгийн замд Тээврийн хэрэгслийн ослоос сэргийлсэн хяналт шалгалтыг сайжруулан чангатгаад байгааг ЗЦА-аас удаа дараа мэдээллсэн. Тэгсэн ч өчигдөр орон нутгийн замд хоёр ч ноцтой осол гарчээ. Зам тээврийн осол хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, зургаан хүн гэмтжээ. Гэмтсэн зургаан хүний тав нь бага насны хүүхэд байв.
Архангай аймгийн Өндөр улаан сум, Бэлх багийн Чулуутын гүүрний орчимд асфальтан замд Завхан аймгаас Улаанбаатар чиглэлтэй явж байсан "H.Porter" маркийн автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж, жолооч 50 настай, эрэгтэй Б-ийн амь нас хохирчээ. Энэхүү хэргийг шалгаж байна. Нийслэлд гэхэд Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Нарантуул зочид буудлын зүүн замд "N.X-trail" маркийн автомашины жолооч Ц нь явган зорчигч, 51 настай, эрэгтэй Б-г мөргөж, амь насыг нь хохироосон байна.


Ж.Батсайхан

 
Холбоотой мэдээ