Кюүшюү башёг Их аварга Хакүхо тэргүүлж, Харумафүжи нэхэж явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-18 09:48:05

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын тэмцээний 10 өдрийн барилдааны дараах байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал нэг уналгүй тэргүүлж байгаа бол 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 9 даваа, 1 унаатай нэхэж байна.

Фүкока хотын спорт цогцолборт болж буй башё өндөрлөхөд 5 өдөр үлдээд байгаа бөгөөд энэ өдөр Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Точиозаныг, Харүмафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүг тус тус давсан юм. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд озэки Гоэйдод уналаа.

Өвдөгний бэртлийн улмаас сайн барилдаж чадахгүй байгаа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Миёогирюүг давснаар 5 даваатай болов. Хоёр Их аваргын араас Озэки Кисэносато нарын гурван бөх 8 даваа, 3 унаатай нэхэж яваа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ