Сайхан сумын Онцгой байдлын алба 30 жилийн ойгоо тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-11 15:21:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги 30 жилийн ойгоо өнөөдөр  тэмдэглэж байна. Тус анги нь 1987 онд Дархан-Уул аймгийн харьяа 72 дугаар "Гал команд" нэртэйгээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 272- дугаар р тоот тушаалаар 25 хүний бүрэлдэхүүнтэй 3 автомашинтай ажиллаж байв. 1987 оны 12 дугаар сараас албан ёсоор бие даасан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Улмаар 1995 оноос Сэлэнгэ аймгийн харьяа Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги болон өргөжжээ. Ойн баяраа тохиолдуулан албан үүргээ нэр төртэй биелүүлж, үүрэгт ажилдаа амжилт гаргасан аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганбаярыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Сайшаалын үнэмлэх”-ээр, Механик-жолооч ахлах ахлагч Ж.Эрдэнэдэлгэрийг ОБЕГ-ын даргын “Баярын бичиг”-ээр шагналаа гэж Сэлэнгэ аймгийн ОБШ-аас ОБЕГ-т мэдээлсэн байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ