Дорноговь аймаг теле камерын хяналтын төвтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-11 16:26:36
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хот телекамерын хяналтын төвтэй боллоо. Орон нутгийн төсвийн 314,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын төвийн 34 цэгт 49 камер, найман татдаг камер, таван эргэдэг камер, таван улсын дугаар илрүүлэгчтэй камер,  нэг ширхэг загасан нүдтэй камер, нийт 68 камер суурилуулжээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох зорилгоор дээрх хяналтын камерыг суурилуулсан байна.
Телекамерын хяналтын төв аймгийн Цагдаагийн газарт байршиж буй бөгөөд Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах камеруудыг нэгдсэн системээр удирдаж 24 цагийн турш хянах боломжтой. Энэ нь Дорноговь аймгийн хэмжээнд хийгдэж байгаа камер бүхий анхны хяналтын нэгдсэн төв болж байгаа юм.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ