Ташаа мэдээлэлд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс залруулга өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-12 16:22:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлига авсан гэх хэрэгт сэжиглэгдэн мөрдөн байцаалт өгч, АТГ-аас саатуулан хорьсон Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг сулласан талаар ташаа мэдээлэл тарааж буйг залруулан  албан ёсны хариуг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өгч байна. 
Нийслэлийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Эрдэнэбаярын Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Найдангийн Баярсайхан нарыг яллагдагчаар цагдан хорих тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт 346/я дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар тус бүр нэг сарын хугацаатай цагдан хорьсон болно. Үүнийг залруулж өгнө үү гэж дээрх шүүхийн хэвллэийн албанаас мэдээллээ. АТГ-аас уг хэргийг лавлахад албан ёсны хариуг удахгүй өгнө. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэсэн болохыг дашрамд дуулгая.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ