Утаа, агаарын бохирдлын асуудлыг прокуророос шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-13 17:57:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн прокурорын газраас олны анхаарлыг татаж байгаа, өнөөгийн нийгэмд хурцаар тавигдаж байгаа гол асуудал болох агаарын бохирдол буурахгүй ихсэж байгаа байдал, агаарын бохирдлыг бууруулах, түүнтэй тэмцэхтэй холбоотойгоор гарч байгаа мэдээ, мэдээлэл, нийтлэлүүдийг судлан танилцаж холбогдох газарт  шалгалт хийх болсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, уг хэрэгт Улсын Ерөнхий Прокурорын газраас Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шийдвэр гарган холбогдох байгуулагад хамтра нажиллах удирдамжаа хүргүүлжээ. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах гол зорилго нь агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ авах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудаас Агаарын тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа эсэхэд уг  шалгалтыг чиглүүлэх юм байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ