НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа газруудад хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-14 21:42:05
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль хэрэгжиж эхэлсэнээр иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа үйлчилгээнийхээ үнийн дүнгийн 2 хувь буюу жилд нэг удаа НӨАТ-ын 20 хувийг буцаан авдаг болсон. Сүүлийн үед Мөрөн сумын иргэдээс баримт олгохгүй байна гэсэн гэр хорооллын дэлгүүрүүдтэй холбоотой санал гомдол их ирж байгаа гэнэ.
Тус аймгийн Татварын хэлтсээс аж ахуй нэгж иргэдэд мэдэгдэл шаардлагыг удаа дараа өгсөн бөгөөд сануулаад байхад НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа газруудад хариуцлага тооцохоор болжээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2000 гаруй аж ахуй нэгж, төсөвт болон төрийн бус байгууллага байгаагаас НӨАТ-ын суутган төлөгч 425, аж ахуй нэгж, иргэн байдаг боловч НӨАТ-ын баримтыг 300 иргэн, аж ахуйн нэгж иргэдэд олгож байгаа ажээ.
 Б.Гантуяа 
Холбоотой мэдээ