Сувиллын яслид 40 гаруй хүүхэд явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-17 21:00:37
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт сувиллын ясли үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 40 гаруй хүүхэд эрүүлжүүлэн, чийрэгжүүлдэг байна.
- 2017-2018  оны хичээл хүмүүжлийн жилд нийт 43 хүүхдийг хүлээн авч эрүүлжүүлэн, чийрэгжүүлэх ажлыг хийж байна. Булган суманд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтарч хүүхэд нэг бүрт үзлэг хийж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж, зөвлөгөө өгч байна. Сар бүр хүүхдийн жин өндрийг үзэж стандарт жинтэй харьцуулалт хийн эцэг эхэд мэдээлэл өгч, “Хүүхэд хөгжил”-ийн төлөвлөгөөний дагуу хүүхдийн чийрэгжүүлэлтийн ахицын үнэлгээг сар бүрээр гаргадаг гэж сувиллын яслийн эрхлэгч Г.Мягмарсүрэн ярив.
Энэ жилд сувилуулагчдын чийрэгжилтийн ажлын төлөвлөгөөг хүүхдийн нас, өвчлөл, хөгжлийн онцлогт нь тохируулан хүүхэд бүрээр хийсэн нь үр дүнгээ өгч, хүүхдийн жингийн өсөлт нэмэгдэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чадвар нэмэгдэх, өвчлөлд өртөх магадлал буурах зэрэг эерэг үзүүлэлт гарсан байна.  Тосон бариа, хар цай, усан эмчилгээ хийснээр чийрэгжилтийн ажлын чанарыг  87 хувьд хүргэлээ гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа сувиллын яслийн хамт олон дүгнэжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ