Бээжин хотод ял эдэлж байсан Л.Байгальмааг шилжүүлэн авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.2011 онд Монгол Улс, БНХАУ-тай “Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад айлчлах үеэр энэхүү хэлэлцээрийг соёрхон баталж, албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш Монгол Улсын гурван иргэнийг эх орондоо шилжүүлэн аваад байгаа. Тэгвэл энэ сарын 7-нд Бээжин хотод ял эдэлж буй Л.Байгальмааг шилжүүлэн авчээ.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 50 орчим хүн ял эдэлж байгаагийн 40 гаруй нь хар тамхитай холбоотой. Монгол Улсын иргэн Л.Байгальмаа нь 2009 онд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийдвэр гаргаснаар ялаа эдэлж байгаа юм. Тэр үлдсэн ялаа монголд үргэлжүүлэн эдлэх юм.
Ж.Батсайхан