“Тусламжийн гараа сунгацгаая” аяны өгөөжийг 100 гаруй өрх хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 16:34:21

Өмнөговь аймгийн НХҮХ-ээс зохион байгуулсан тус аянд идэвхтэй оролцсон байгууллага, иргэдийг өнөөдөр шагнаж урамшуулав.

Аяныг “Нийгмийн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд явуулсан бөгөөд бусдын төлөө сайн сайхан үйлсийг бүтээх зорилготой. “Тусламжийн гараа сунгацгаая” уриалгад нийт 61 байгууллага, 892 албан хаагч нэгдэж, 108 өрхийн 402 иргэнд халуун сэтгэлийн хандив тусламжийг хүргэсэн байна. Энэ аян бол энэ оны сүүлийн үйл ажиллагаа бөгөөд түлээ нүүрсээ базааж чадаагүй, хашаагүй, хөдөлмөрийн чадвараа алдсан, өвлийн хувцасгүй олон өрхүүдэд тусалжээ.

Сайн үйлсийн аяны хүрээнд 1 өрх орон гэртэй болж, 1 өрхийг хашаа хаалгатай болгон хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхдийн хагалгааны зардлыг шийдэрлэсэн байна. Мөн 6 өрх айлыг тог цахилгаанд холбон 1 өрхөд тоон системийн төхөөрөмж өгч, нүүрсний тусламжийг 193 өрхөд олгосон бол 71 өрхөд хүнсний бүтээгдэхүүн, 13 өрхөд өвлийн хувцас, 1 ахмад настныг сувилалд амраан 9 өрхөд гэр ахуйн хэрэглээний зүйлс, эрүүл мэндийн витаминжуулалтад 50 иргэнийг хамруулж, 3 өрхийн хүүхдэд хичээлийн хэрэгсэл өгчээ.

Даланзадгад сумын 8-р цэцэрлэг болон ӨБЦТС ТӨХК аяны хүрээнд зохион байгуулсан ажлуудад хамгийн идэвхтэй сайн оролцсон байгууллагуудаар тодорсон юм.

  Өмнөговь  аймаг  С.Сумьяа  

 

Холбоотой мэдээ