Монголын циркчид шинэ оноо амжилт дүүрэн угтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-12-22 13:07:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын циркийн урлаг 70 жилийн түүхэн замналыг туулсан бөгөөд өнөөдөр ч манай циркчид уран бүтээл, ур чадвараараа дэлхийд гайхагдаж байна.
Өндөр ур чадвар, авхаалж самбаа, зориг тэвчээрийн илэрхийлэл циркийн урлагийнхны шинэ жилийн баяр болж амжилт бүтээлээ тайлагналаа. Циркчдийн хувьд улиран одож буй 2017 он олз омог ихтэй, амжилт бүтээл дүүрэн жил байв. Шинэ жилийн баярын өдрөөрөө циркчид олон улсын болон дотоодын тэмцээн уралдаан, тоглолтуудад өндөр амжилт үзүүлсэн уран бүтээлчдээ шалгаруулж шилдгүүдээ тодруулав.



Монголын Циркийн 2017 оны шилдэг үзүүлбэрийн шагналын эзнээр Монол Улсын СТА М.Мөнхтуул тодров. Тэрбээр “Энэ жил циркчдийн хувьд олз омог ихтэй, амжилт бүтээл арвин жил болж өнгөрлөө. Монголын циркийн шилдэг хамтлаг, уран бүтээлч гэдэг энэ эрхэм шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Манай шидэх банз бол маш их бэлтгэл сургуулилт төдийгүй том орон зай шаарддаг төрөл. Жүжигчид биднийг дэмжиж, хамгийн хүнд хэцүү цагт ч хамт байдаг Циркийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье. Мөн манай хамтлагийн эрч хүчтэй, авьяастай, тэсвэр хатуужилтай, нэг санаа зорилготой хамтрагчид, дүү нартаа дэлхийн нэртэй тэмцээнээс алтан арслан шагналыг Монголын Циркийн түүхэнд анх удаа авчирсанд баяр хүргэхийн ялдамд ирэх ондоо амжилт бүтээлээр арвин байхын ерөөлийг өргөж шинэ оны мэндийг нийт циркийн уран бүтээлчдэд хүргэе!” гэлээ. 
Холбоотой мэдээ