МУИС-д “Ардчиллын танхим” үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-12-22 14:38:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн П.Батчимэгийн санаачилгаар “Ардчиллын танхим”-ыг шинээр байгууллаа.

Тэрбээр боловсролын байгууллагад 15 жил ажилласан бөгөөд салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж,“Хан-Уул Хөгжил сан”-гаараа дамжуулан ЕБС-ийн материаллаг баазыг сайжруулах, сурагч, оюутнуудад дэмжлэг үзүүлэх, сургалт, лекц, хэлэлцүүлэг зохион байгуулсан бол энэ удаа МУИС-ийн удирдлагуудтай хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдвэрлэж, 20 сая төгрөгийн өртгөөр тус танхимыг байгуулжээ.
Нээлтийн үеэр тэрбээр хэлэхдээ, “Ардчиллыг ард түмний засаглал, төрийн хэлбэр, улс төрийн тогтолцоо төдийхнөөр ойлгохоос илүүтэй байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж хөгждөг, ард түмний үнэт зүйл юм гэж үзэх хандлага давамгайлах болжээ. Ардчиллын өсөлтийн үе, өрнөлийн үе дуусч, шинэ үе ирж байна хэмээн дийлэнх судлаачид үзэж байна. Иймд  энэхүү танхимд олон эрдэмтэн судлаачид, оюутан залуус ардчиллын үндсэн шинж, үндсэн зарчмын тухай нээлттэй эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулж ардчиллын шинэ үеийн хөгжилд шинжлэх ухаанч хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байна” гэв. 

Ж.Болор
Холбоотой мэдээ