Хүүхдийн харшийн сүлд модны наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-12-25 11:36:02
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн шилдэг 1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам өчигдөр боллоо. Хүүхдийн шинэ жилийн баярт сум бүрээс шилдэг нэг хүүхэд, харин аймгийн төвийн сургуулиудаас сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг сурагчид оролцсон юм.
Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд алтан медаль”-аар 10 хүүхэд шагнууллаа. Мөн аймгийн ИТХ-аас хүүхдийн өөрөө удирдах дөрвөн байгууллагыг шагнасан бол аймгийн Засаг даргын шагналаар 9 хүүхэд шагнагдсан юм. Энэ жилийн харшийн сүлд модны наадмыг Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн хамт олон зохион байгуулсан бөгөөд хүүхэд багачуудыг идэвхтэй оролцууллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ