“Ээж шүтээн”-ий хөшөө бослоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-12-25 11:42:33
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн урд орших Чандмань Улаан уулнаа өнгөрсөн долоо хоногт “Ээж шүтээн” хөшөө сүндэрлэн бослоо. Хөшөөний нээлтийн арга хэмжээнд аймгийн болон Улаангом сумын удирдлагууд оролцсон юм.
Уг хөшөө цогцолборыг Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогтын санаачлагаар уран барималч Ө.Хүдрээ, Ө.Батсайхан, Б.Батнасан нар хамтран урласан байна. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор босгосон уг хөшөөний нээлтэд ачит ээжүүд, эхчүүд оролцож монголчуудынхаа буян заяаг даатгаж, сүү цайныхаа дээжийг өргөлөө.
Б.Батхүү
Холбоотой мэдээ