Дундговь аймгийн Хулд суманд 3.6 магнитудын газар хөдлөлт болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-26 14:35:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн “Цайдам” гэдэг газар өчигдөр 01:41 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Онцгой байдлын Ерөнхий газраас тэр даруйд нь тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга, сумын ЗДТГ-ын дарга, тус иргэд малчдаас нөхцөл байдлыг утсаар тодруулахад "Чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй" хэмээн мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн бүс нь сумын төвөөс зүүн урд зүгт 31 км-т /Ө-45002’00’’, У-105087’00’’ оршдог аж.
Б.Туул 
Холбоотой мэдээ