Дулаанхаан тосгон зорилтот бүлгийн гурав дахь иргэнээ орон сууцтай болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-27 11:32:20
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон зорилтот бүлгийн гурав дахь иргэнээ орон сууцтай болгожээ.
Тус тосгоны хөдөлмөр халамжийн мэргэжилтэн С.Нарандэлгэр сумынхаа хүүхэд хамгаалалын хамтарсан багийн гишүүдтэй хамтран зорилтот бүлгийн өрх Э.Эрдэнэсувдынд нөхцөл байдлын үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр тус өрхөд архины хэрэглээтэй байсан нэг иргэнийг орон нутгийн эмнэлэгт хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээнд хамруулсан байна. Мөн тухайн иргэнийг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод архины эмчилгээ хийлгэн архины хэрэглээгүй болгожээ. Энэхүү үйл ажиллагааг аймгийн ХХҮГ-аас санхүүжүүлж, ААН байгууллага, иргэдэд уриалга гарган цугласан нэг сая гаруй төгрөгийг нэмэрлээд тосгоны Захирагчийн албаны ажилтануудын хүчээр иргэн С.Нарандэлгэрт өвлийн байшин барьж хүлээлгэн өгсөн байна. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ