70 мянган живх хандивлах аян амжилттай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-27 12:31:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ноос “Андууд нэг гэр бүл” төслийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй нярай үрсэд зориулан үндэсний “Тоди” брэндийн 70 мянган живх хандивлах аяныг эхлүүлээд байна.

Хандивын үйл ажиллагаа энэ сарын 24-ний өдрөөс эхэлсэн бөгөөд Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт аяны үйл ажиллагаа хүрээд байна. Тус холбооны залуучууд өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллах юм. Харин ирэх өдрүүдэд 21 аймгийн салбараараа дамжуулж аймгуудын нэгдсэн эмнэлгийн нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан үрсдээ живх хандивлах гэж байна. АЗХ-ноос цаашид бага насны хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн хандив тусламжийн аяныг тогтмол зохион байгуулах аж.
Б.Туул
Холбоотой мэдээ