Ховд аймагт гарсан цагдаагийн амь настай холбоотой хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-27 14:46:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ховд аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдын дунд маргаан үүсч,  эрүүгийн төлөөлөгч зам тээврийн ослоор амиа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Хэсэг цагдаа  шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад ийм явдал болсон гэх ч мэдээ байгаа.  Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав тушаал гаргаж, хариуцлага алдсан Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд дарга нарыг  ажлаас нь чөлөөлсөн мэдээ  ч байна. Уг нь ЦЕГ-ын дарга С.Баатаржав  байгууллагынхаа дотоод хяналт, сахилга батыг сайжруулж, нийтийн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд хариуцлагатай ажиллахыг үүрэг болгосон.
Ховд аймгийн цагдаа нарын дунд гарсан гэмт хэргийг шалгаж эхэлсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэдгээ ч тус газраас мэдэгдлээ.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ