Худалдаа хөгжлийн банкныхан ОБЕГ-т 10 сая төгрөгийн гэр гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Худалдаа хөгжлийн банкныхан ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй ОБЕГ-т авран хамгаалах ажиллагаанд хэрэглэхэд нь зориулж 10 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн 4 монгол гэр гардуулав. Манай оронд ой хээрийн түймэр, үер усны аюул, ган, зуд зэрэг гэнэтийн аюулт үзэгдэл ихээр тохиолдож, ОБЕГ-ын ажилтнууд гамшгийн бүсэд үйл ажиллагаагаа явуулахад монгол гэр чухал шаардлагатай байдаг тул ХХБ-ны ажилтнууд өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн аяныг зохион байгуулж, хандив цуглуулснаа ийнхүү хүлээлгэн өгч байна. ХХБ нь нийгэмд хандсан бодит үр дүнтэй санал санаачлагыг үргэлж дэмжин ажиллаж ирсэн. Өвөлжилт хүндрэлтэй аймгуудад шаардлагатай өвс, тэжээл, мөнгөн тусламж илгээн, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн сурагчдыг 13 дахь жилдээ баярлуулан, JCI байгууллагатай хамтран "Хүүхэд амь" төслийг хэрэгжүүлж энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын нярайн эндэгдэл түүхэндээ анх удаа 19.1- 5.6 хувь хүртэл буурчээ. ХХБ энэ үеэр иргэд, байгууллагад чиглэсэн хандив тусламжийг 2018 онд ч үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Ж.Батсайхан