Ойрын өдрүүдэд хүйтэн жиндүү хонохыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-01 18:53:14
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд хүйтэн жиндүү хонохыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
2018 оны 01-р сарын 03-наас 01-р сарын 07-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2-нд зарим сумдын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Агаарын температур шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 хүйтэн байхыг аймгийн УЦУОША-наас анхааруулж байна.

Харин өнөөдрийн 20 цагаас 1-р сарын 2-ны 20 цаг хүртэл Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Зарим сумдын нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас 4-9 м/сек. Шөнөдөө 27-29  градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна. 
  Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ