Хот хооронд шинэ автобус явж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-04 14:34:05
 Увс /МОНЦАМЭ/. Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Түмэнд нээллтэй хязгаарынхан” компанийн хамт олон энэ оноос Увс-Улаанбаатарын чиглэлд шинэ автобус явуулахаар болсон байна.
Өнөөдөр буюу энэ сарын 4-нд Улаанбаатар хотын Драгон үйлчилгээний төвөөс 15 цагт эхний хоёр автобус Увс аймаг руу зорчигч тээвэрлэхээр хөдлөх аж. Ийнхүү тав тухтай, тохилог дулаахан, сүүлийн үеийн автобусаар Увсынхан хот хооронд зорчих болсон байна. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос төрөлх нутаг Увс аймагтаа зочлон ирж байгаа эрхэм та бүхэн манай компанийг сонгон үйлчлүүлээрэй” хэмээн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн захирал Д.Сэнгэсамбуу хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ