Цэргийн бүртгэл явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-08 17:59:26
 Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-аас энэ сарын 20-ны хооронд аймгийн хэмжээнд цэргийн бүртгэл явагдаж байна.
Иймээс цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицер, ахлагч, бэлтгэл албанд байгаа дунд офицер 55 нас, ахлах офицер 60 нас, ахлагч 55 нас, түрүүч 50 нас, эмэгтэй офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн байлдагч нар өөрийн харъяа баг дээрээ цахим үнэмлэх, бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлэх хэрэгтэй аж. Цэргийн алба хаагаагүй 18-50 насны хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнгүүд мөн энэ бүртгэлд хамрагдах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас авах боломжтой аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ