Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд утлагын аппарат бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-09 16:58:13
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн дөрвөн Өрхийн эрүүл мэндийн төв утлагын аппараттай болсон байна. Үндэсний үйлдвэрлэгч “Тэсо” компанийн Лавша брэнд болон “Одонтой ээжүүд” ТББ-ын хамтарсан “Аз жаргалын аян”-ы хүрээнд Улаангом сумын өрхийн эмнэлгүүдэд утлагын аппарат бэлэглэжээ.
Уг аппаратыг “Бат-Үржихүй” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Сумъяа хүлээн авч бусад эмнэлгийн эрхлэгч эмч нартаа гардуулсан байна.
Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний өвчлөл өндөр байгаа энэ үед өрхийн эрүүл мэндийн төвүүдэд утлагын аппарат бэлэглэсэнд ард иргэд баяртай байна.
“Тэсо” кропрацийг үндэслэгчид нь Увс аймгийн Тэс сумын харъяат С.Одонгийн үр хүүхдүүд юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ