Машины хучлага хулгайлагчдыг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-09 17:51:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шөнийн цагаар машины хучлага хулгайлдаг бүлгийг илрүүллээ.

 Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Ц-ийн “Vingroud” автомашины хучлагыг Баянхонгор аймгийн харьяат Э гэгч этгээд хулгайлсныг цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ илрүүлж Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ. “Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ээс тус дүүргийн 26 дугаар хорооны нэгэн хашаанаас машины хучлага алдагдсан” гэсэн мэдээллийгн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Буянт-Ухаа-2” хорооллын байрны гаднаас машины хучлага алдагдсан хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суух Д нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан гэмт хэрэг үйлджээ. Мөн автомашины эд анги хулгайлсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид, халаасны хулгайн гэмт хэргийг НЦГ-ын хэлтсийн алба хаагчид илрүүлэн үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан байна. Иймд иргэдийг орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камертай орчинд машинаа орхиж байх, боломжгүй тохиолдолд машиндаа дохиоллын систем суулгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ