Шинэ цөмийн цэнэгт хошуу боловсруулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новсти/. Америкийн эрх баригчид цөмийн зэвсэг ашиглахад тавьсан хязгаарлалтыг сулруулж, бага хүчин чадалтай цэнэг бүхий шинэ цөмийн цэнэгт хошуу боловсруулахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Үндэсний аюүлгүй байдлын зөвлөлийн зэвсэглэлд хяналт тавих, үл дэлгэрүүлэх асуудал эрхэлсэн захирал асан Жон Вулфстал мэдэгджээ.
Ж.Вулфсталын ярьснаар, шумбагч хөлөг онгоцонд байрлуулах америкийн сайжруулсан “Trident D5” баллистик пуужинд ийм шинэ цөмийн цэнэгт хошууг суурилуулахтай холбоотойгоор АНУ-ын БХЯ цөмийн зэвсгийн бодлогоо шинэчлэн боловсруулж байгаа аж. Цөмийн шинэ цэнэгт хошуу нь Зүүн Европт мөргөлдөөн үүссэн тохиолдолд ОХУ-ыг тактикийн зориулалттай цөмийн цэнэгт хошуу ашиглахад хаалт тавих зориулалттай аж.
Э. Аянзаяа