Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай сайн харилцаатай байгаа гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-12 10:26:31
МОСКВА. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай сайн харилцаатай байгаа гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Волл Стрит Журнал” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
Д.Трамп ярихдаа “Би Ким Жөн Унтай сайн харилцаатай байж магадгүй юм. Би хүмүүстэй харилцах аливаа харилцааг дэмждэг. Та бүхнийг гайхширч байгаа байх гэж би бодож байна” гэжээ. Түүнийг өмнө нь Умард Солонгосын удирдагчтай харилцаж байсан эсэхийг асуухад тэрбээр хариулахаас татгалзсан байна.
 
Түүнчлэн Умард Солонгосын баг тамирчид Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцохоор болсныг Д.Трамп тун сайшаасан хэдий ч тус улсын эрх баригчид АНУ болон Өмнөд Солонгосын хоорондын харилцаанд хагарал үүсгэхийг оролдож байж магадгүй юм гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. “Тэдний оронд байсан бол би ч гэсэн ингэх байсан байх” гэж тэрбээр ярьжээ.

Өмнө нь тэрбээр тодорхой нөхцөл болзолтойгоор Ким Жөн Унтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан билээ.
 
 
Э. Аянзаяа  
Холбоотой мэдээ