Залууст гэр бүлийн талаарх зөв ойлголт өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-11-19 17:01:25

Монголын Залуучуудын Холбооноос 13 дахь удаагийн “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан энэ сарыг "16" настнуудын сар болгон зарлаж, улс орон даяар аян өрнүүлж байна.

Энэхүү аяны хүрээнд МЗХ-ны Гэр бүлийн хорооноос ээлжит лекцийг арван зургаан настангууддаа толилуулах гэж байна. Энэ сарын 19-нд МЗХ-ны “Залуус” танхимд "Хайр дурлал ба насан туршийн аз жаргал" гэр бүлийн лекцийг Гэр бүлийн радиогийн сэтгүүлч хөтлөгч, лектор Г.Отгонбаатар хүргэнэ. Тус лекц нь залуучуудад гэр бүлийн талаарх зөв, суурь ойлголтыг өгөх зорилготой.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ