БНХАУ-ын эрх баригчид асар олон хүнийг хар жагсаалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-15 14:07:46
БЭЭЖИН. /ТАСС/. Нийт 180 тэрбум юань буюу 27,7 тэрбум ам.долларын өр зээлээ барагдуулаагүй 9,5 сая гаруй хүнийг БНХАУ-ын эрх баригчид хар жагсаалтад орууллаа гэж тус улсын Ардын Дээд прокурорын газар мэдэгджээ.
 
Эдгээр этгээдийн БНХАУ-д онгоц болон хурдны галт тэргээр зорчих тасалбар худалдан авах эрхийг нь хассан байна. Түүнчлэн тэдний паспортын мэдээллийг Хятадын бүх банк нэвтрэх боломжтой үндэсний мэдээллийн санд байршуулжээ. Ингэснээр хар жагсаалтад орсон хүмүүс албан ёсоор зээл авах боломжгүй гэнэ.

Үүнээс гадна БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу хар жагсаалтад орсон иргэд арилжааны байгууллагуудын ашиг сонирхлыг төлөөлөх болон Хятадын компаниудад удирдах албан тушаал хаших боломжгүй болдог аж.  
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ