Төрийн одон медаль гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт энэ сарын 13-нд боллоо.
Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баяраар, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор 30 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар 27 иргэн шагнуулсан юм. Тухайлбал, БОЭТ-ийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч, их эмч Б.Баттөр “Алтан гадас” одонгоор, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Алтантуяа “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаав.
Шагналыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Ардчилсан намын дарга П.Алтангэрэл нар гардууллаа.

Д.Дэлгэрмаа